Нүүр хуудас
2018-10-20

Мон-Алтиус БТДС-ийн 2018-2019 оны сургалт-хүмүүжлийн ажлын хүрээнд зохион байгуулагдсан Сургуулийн аварга шалгаруулах Сагсан бөмбөгийн тэмцээн 2018 оны 10 дугаар сарын 17-19 өдрүүдэд явагдаж дүнгээ гаргалаа. 

Эрэгтэй 15 багаас 1-р байрыг Г.Амарсанаа багштай  3г анги, 2-р байрыг С.Оюунтуяа багштай 4а анги, 3-р байрыг Х.Оюунгэрэл  багштай 4в анги, эмэгтэй 14 багаас 1-р байрыг Х.Оюунгэрэл багштай 4в анги, 2-р байрыг С.Оюунтуяа багштай 2б анги, 3-р байрыг Р.Ариунтуяа багштай 2в анги тус тус эзэллээ. Тэмцээнээр Сургуулийн “Билэгдэлийн Шигшээ Баг”-уудыг тодруулахад:

Эрэгтэй багт: М.Ганзориг (4в), Д.Цэрэндаваа (4в), Б.Нямболд (4а), Т.Доржжанцан (3г), Н.Улсхүү (4а).

Эмэгтэй багт: М.Магсаржав (2б), Н.Сувд-Эрдэнэ (3г), М.Бахадгүл (2в), Б.Баярцэцэг (3б),  Р. Бадамрагчаа (2в) нар тодорсон байна

Тэмцээний “Шилдэгийн Шилдэг” эрэгтэй тоглогчоор 3г ангийн оюутан С.Дугар-Эрдэнэ, эмэгтэй тоглогчоор 4в ангийн оюутан Г.Бямбасүрэн нар шалгарлаа.

 

2018-10-17

Мон-Алтиус БТДС-ийн 2018-2019 оны хичээлийн жилийн сургалт, хүмүүжлийн нэгдсэн төлөвлөгөөний хүрээнд Сургуулийн аварга шалгаруулах Үндэсний бөхийн тэмцээн 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж шилдэгүүдээ тодрууллаа.

Тус тэмцээний Түрүү бөхөөр Архангай аймгийн Хайрхан сумын харъяат “Баян гол” ХХК-ны бөх 2 в ангийн оюутан сумын заан О.Баярбаасан, Үзүүр түрүүнд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харъяат сумын заан Б.Лхагвасүрэн, Их шөвөгт Ховд аймгийн Дөргөн сумын харъяат 3 б ангийн оюутан сумын заан Х.Нармандах, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харъяат 1 б ангийн оюутан сумын начин Б.Пүрэвцэрэн нар шалгарлаа.

2018-10-11

БНСУ-ын Чэжү арлын Халла Их Сургуулийн Биеийн Тамирын тэнхмийн професор Чэ Чоль Ян тэргүүтэй Чэжү арлын Олон Улсын Морин Спортын Холбооны төлөөлөгчид 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Мон-Алтиус Биеийн Тамирын Дээд сургуульд зочиллоо. Тус Холбоо нь Мон-Алтиус БТДС-д Морин спортын менежер-дасгалжуулагч мэргэжлээр оюутан элсүүлэн суралцуулах талаар хамтарч ажиллах шийдэлд хүрлээ. 

2018-10-02

"Мон-Алтиус" Биеийн Тамирын Дээд Сургуулийн 2018 оны САШТ амжилттай болж өндөрлөлөө. Нийт 1: ангийн баг 4 бүсэд хуваагдан тоглосноор:
1-р байрыг С.Оюунтуяа багштай - Багш дасгалжуулагчийн 2б анги
2-р байрыг Р.Ариунтуяа багштай - Багш дасгалжуулагчийн 2в анги
3-р байрыг Г.Амарсанаа багштай - Багш дасгалжуулагчийн 3г ангийн хамт олон тус тус эзэллээ.

2018-09-22

"Мон-Алтиус" Биеийн Тамирын Дээд Сургуулийн шинэ элсэгчдийн сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө.

2018-09-20

 "МОН-АЛТИУС" БТДС-ИЙГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ, МОНГОЛ УЛСЫН ГАВЪЯАТ ТАМИРЧИН Д.НАМЖИЛМААГИЙН НЭРЭМЖИТ ХӨНГӨН АТЛЕТИКИЙН АХМАД МАСТЕРУУДЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

 
 
Facebook