Мэдээлэл
2020-06-17

Онлайн бүртгэл явагдаж байна

2020-2021 оны хичээлийн жилд Мон-Алтиус Дээд Сургуульд элсэгчдийг онлайнаар бүртгэж байна. Та "Элсэлт" хаягаар орж "Элсэлтийн бүртгэл" хэсэгт мэдээллээ оруулна уу. Холбоо барих утас: 99052422

 

2020-06-17

Мон-Алтиус дээд сургууль XX дахь төгсөлтийн оюутнууддаа бакалаврын  диплом, энгэрийн тэмдэгийг гардууллаа.

2020.06.15

Дэлхий нийтийг хамарсан Коронавируст халдвар (COVID-19) цар тахлын аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар МУ-ын Засгийн газар, Улсын онцгой комисс, БСШУСЯ-ны сайдын тушаал шийдвэрүүдийг хүндэтгэн 2019-2020 оны хичээлийн жилийн II улирлын хичээл сургалт, төгсөлтийн үйл ажиллагааг цахим орчинд зохион байгууллаа.

Энэ жил төгсөх ангийн оюутнууд маань биеийн тамирын багш, спортын дасгалжуулагч, спортын менежмент, спортын арга зүйч мэргэжлүүдээр баклаврын диплом, энгэрийн тэмдэгээ гардан авлаа. 

Нийт төгсөгчиддөө халуун баяр хүргэж, ажил амьдралын торгон мөч бүхэн нь дардан байж, амжилт бүтээл арвин байхын ерөөл тавъя...

Ирээдүйн алдартанууд эндээс төрнө...

2020-03-19

"СУДАЛГАА БИДНИЙ АМЖИЛТ - 2020" Багш оюутнуудын Эрдэм Шинжилгээний Бага хурал

2019-12-19

“Мон-Алтиус” Дээд Сургуулийн эчнээ ангийн оюутан Энхбаясгалан (таеквондогийн дасгалжуулагч) Узбекистан улсад болсон  Шинкиокушинкай каратэгийн 9 дэх удаагийн Олон Улсын нээлттэй тэмцээний үнэмлэхүй жинд өрсөлдөж 3 байранд орж хүрэл медаль хүртлээ.

2019-11-08

Монгол улсад таеквондогийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх эчнээ болон магистрантурын сургалт эхлүүлж байгаатай холбогдуулан БНСУ-ын Парламентын гишүүн, Байнгын Хорооны дарга Lee Dong Sup тэргүүтэй Солонгосын таеквондогийн холбооны удирдлагууд  Мон-Алтиус Дээд Сургуульд зочиллоо. БНСУ-ын Таеквондогийн Холбоо Мон-Алтиус Дээд Сургууль болон Монголын Таеквондогийн Холбоотой хамтарч ажиллах хүрээнд ажил хэрэгч уулзалтыг хийлээ.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд:

  1. Lee Dong Sup. БНСУ-ын Парламентын гишүүн, Спорт Аялал Жуулчлалын байнгын хорооны дарга. Дэлхийн Нийтийн Таеквондогийн Холбооны Ерөнхийлөгч. Хар бүс, 9 дантай, Гранд Мастер цолтой.
  2. Myung Jae Seon.  БНСУ ын  парламент дахь таеквондогийн бүлгийн дарга.
  3. Choi Jae. Парламентын таеквондогийн бүлгийн дэд дарга. БНСУ-ын таеквондогийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга.
  4. Jhang Sung Won. Нарийн бичгийн дарга.
 
 
Facebook