Мэдээлэл
2019-05-31

Монгол Улсын Оюутны Улсын аварга шалгаруулах Гандболын 2018-2019 оны тэмцээнд Мон-Алтиус Дээд Сургуулийн Н.Сувд-Эрдэнэ ахлагчтай эмэгтэй баг алтан медаль, Г.Баяржавхлан ахлагчтай эрэгтэй баг хүрэл медаль тус тус хүртэж байгууллагын нэгдсэн дүнгээр ОУХМ Г.Амарсанаа дасгалжуулагчтай Мон-Алтиус Дээд сургууль 1 дүгээр байр эзэлсэн сайхан амжилтыг үзүүллээ.

2019-05-14

ОЛОН УЛСЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБООНЫ ОЛОН УЛСЫН

  ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ

Оросын Холбооны Улсын Красноярск хотод болсон Олон Улсын Оюутны Өвлийн Универсиадын үеээр Олон улсын эрдэм шинжилгээний хурал ”ИННОВАЦИИ-ОБРАЗОВАНИЕ-СПОРТ” сэдэвтэйгээр 2019 оны 03 сарын 05-наас 03 сарын 07-ны өдрүүдэд “GRAND HILL SIBIRI”-т дараах 3 чиглэлээр салбар хуралдаанууд зохион байгуулагдсан юм. Үүнд:

  1. “INNOVATION FOR DEVELOPING HUMAN CAPITAL & RESOURSCES IN SPORT” (ИННОВАЦИИ В РАЗВИТИИ РЕСУРСОВ И ЧЕЛОВЕЧЕСКОГО КАПИТАЛА В СПОРТЕ)
  2. INNOVATION AND NEW TECHNOLOGIES IN SPORT  (ИННОВАЦИИ И НОВЫЕ ТЕХНОЛОГИИ В СПОРТЕ)
  3. “INNOVATION FOR UNIVERSIADE LEGACIES: LOOKING AHEAD TO THE FUTURE THROUGH THE PRESENT (ИННОВАЦИИ ДЛЯ НАСЛЕДИЯ УНИВЕРСИАДЫ: БУДУЩЕЕ В НАСТОЯЩЕМ)

Тус хуралдаанд Дэлхийн өнцөг булангаас ирсэн олон эрдэмтэд, судлаачид, , багш, сурган хүмүүжүүлэгчид төлөөлөгчид оролцсоноос “Мон-Алтиус” Дээд Сургуулийн багш докторант Б.Балжинням, докторант С.Оюунтуяа нар “Изучение формирования волевых качеств студентов” сэдвээр илтгэл тавьж амжилттай хэлэлцүүлж зохион байгуулагчдаас өндөр үнэлгээ авсан байна. Багш нартаа баяр хүргэе.

 

2019-04-15

“ИРЭЭДҮЙН МИСТЕР 2019”

Бодибилдинг Фитнессийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах 23 дахь удаагийн тэмцээн 2019 оны 4-р сарын 13-ны Бямба гарагт “Корпорэйт Конвеншн Центр”-т амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө..

“Ирээдүйн мистер 2019” тэмцээнд нийт 54 фитнесс клубын 228 тамирчин 18 ангилалд өрсөлдөж дүнгээ гаргалаа.

Тус тэмцээнд манай сургуулийн багш, оюутан, төгсөгч нар амжилттай оролцлоо. Үүнд:

I. Спорт модель -173 см /21 нас хүртэл/ ангилал:

- 2-р байр О.Батбилэг /Перфект/ 2б ангийн оюутан

II. Спорт модель +175 см ангилал:

- 2-р байр Д.Эрдэнэбилэг /Перфект/ төгсөгч

III. Эрэгтэй атлетик ангилал:

- 3-р байр Д.Эрдэнэбилэг /Перфект/ төгсөгч

IY.  Бодибилдинг 65 кг ангилал:

- 1-р байр Б.Моломжамц /Перфект/ төгсөгч

Y.  Бодибилднг 70 кг ангилал:

- 2-р байр Д.Бямбажав /Риффид/ төгсөгч

- 5-р байр С.Хүрэлбаатар /Элит жим/ төгсөгч

YI.  Бодибилдинг +75 кг ангилал:

- 3-р байр С.Аюушжав /Перфект/ багш

Багийн дүнгээр:

1-р байр “Мон-Алтиус Перфект” боди клуб /4 алт, 5 мөнгө, 5 хүрэл

2-р байр “Чийрэг Монгол Фитнесс” клуб /3 алт, 1 мөнгө, 1 хүрэл/

3-р байр “Чэмп Фитнесс” клуб /2 алт, 3 мөнгө, 3 хүрэл/

2019-03-31

"Мон-Алтиус" Сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн сургалт, соёл, хүмүүжлийн ажлын төлөвлөгөөний хүрээнд "Дээлтэй Монгол-2019" өдөрлөг амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

 

2019-03-31

“Мон-Алтиус” Сургууль, Солонгос улсын “Халла” Их Сургуультай хамтарсан сургалт зохион байгуулах гэрээ байгуулсантай холбогдуулж “ЗАЙНЫ СУРГАЛТЫН ТӨВ”-ийн нээлтийн ажиллагаа ”Мон-Алтиус” сургууль дээр 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр амжилттай боллоо. Тус нээлтийн ажиллагаанд “Халла” Их сургуулийн профессор Choi Cheol-Young, МҮОХ-ны гишүүн, МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, “Мон-Алтиус” Сургуулийн захирал М.Өсөхбаяр нар оролцлоо.

2018-12-27

“Мон-Алтиус” Дээд Сургуулийн багш, ажилчид, оюутнуудын шинэ жилийн баярын цэнгүүн болж 2018 онд хийсэн ажлуудаа дүгнэж, улиран одож буй оныхоо Шилдэгүүдээ тодруулан Сургуулийн болон МҮОХ, МОХ-ны шагналуудаар шагнаж урамшууллаа.

2018-12-15

Мон-Алтиус БТДС-ийн 2018-2019 оны хичээлийн жилийн Сургалт-Хүмүүжлийн ажлын хүрээнд зохион байгуулагдаж буй "Судалгаа - Бидний Амжилт-2018" сэдэвт Эрдэм Шинжилгээний Бага Хурал 2018 оны 12 дугаар сарын 13-нд амжилттай явагдаж дүнгээ гаргалаа.

Мон-Алтиус БТДС-ийн  “ Судалгаа-Бидний амжилт -2018“ сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурлын ДҮН
             
Оюутны нэрс Анги  Илтгэлийн сэдэв Удирдагч багш Нийт оноо Эзэлсэн байр
1 Г.Болд-Эрдэнэ Оюутнуудын сурах сэдлийн хэлбэрүүдийг судалсан нь Б.Балжинням 7,37 I
2 Ц.Өсөхбаяр Хүүхдийн суурь хүмүүжил, боловсрол өрх гэрт олгогддог болохыг судалсан нь. Б.Балжинням 6,97 II
3 Г.Сайн буян Оюутан тамирчдын амжилтанд нөлөөлөх хүчин зүйлс Ө.Ариунболд 6,83 III
4 Э.Эрдэнэсоёл Уураг, нэмэлт бүтээгдэхүүний талаарх ойлголтонд хийсэн судалгаа С.Аюушжав 6.7 IY
5 Ё.Намсрай Оюутны сурах хэв шинжийг судалсан нь С.Оюунтуяа 6,6 Y
6 У.Уугэнцэцэг Оюутнуудын оюун ухааны чадамжийг судалсан нь Б.Балжинням 6,47 YI
7 Б.Номин-Эрдэнэ Мон-Алтиус БТДС-ийн Спорт Ур Чадвар Дээшлүүлэх хичээлд хамрагдаж буй байдлыг судалсан нь С.Аюушжав 6,07 YII
2018-12-09

Мон-Алтиус Биеийн Тамирын Дээд Сургуулийн захирал М.Өсөхбаяр, сургалтын албан менежер Р.Ариунтуяа, хөтөлбөрийн менежер Л.Доржжав, Монгол Солонгосын Спорт Хөгжлийн Холбооны тэргүүн С.Зоригт, тэнхмийн эрхлэгч Г.Амарсанаа, багш Ө.Ариунболд нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид 2018 оны 11-р сарын 30-наас 12-р сарын 6-ны хооронд БНСУ-д албан айлчлал хийлээ. Тус айлчлалын үеээр хамтран ажиллах хэд хэдэн гэрээг байгууллаа. Үүнд:

  1. Морин спортын мэргэжилтэн бэлтгэх хамтарсан сургалт явуулах ба сургалтын төв байгуулах болон бусад мэргэжлээр оюутан солилцох талаар Олон Улсын Морин Спортын Холбооны ерөнхийлөгч, Чежу арлын ХАЛЛА Их сургуулийн профессор Choi, Cheol-Young-той
  2. Чэжугийн Морины Аж Ахуйн Хоршоо болон Эко-Хот Байгууламж (Jeju Horse Industry Cooperative and Eco-City Architecture)-ийн компаний гүйцэтгэх захирал SEO, Seung-Woo-той
  3. Дэлхийн Бизнесийн Нийгэмлэг, Хөдөө Аж Ахуйн Корпораци (World Business Community & Agricultural corporation Geuluteogi)-тай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсгийг тус тус зурлаа.

Айлчиллын үеээр Инчёон дахь Морин спортын сургалтын төвийн болон Гольф, Дарвуулт завины сургалтын үйл ажиллагаатай танилцав.

Энэхүү айлчлал нь сургуулийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, сургалт, үйл ажиллагаагаа  шинэ шатанд гаргах сайхан боломжийг бий болголоо.

2018-11-18

Мон-Алтиус Биеийн Тамирын Дээд Сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн сургуулийн аварга шалгаруулах Чѳлѳѳт Бѳхийн тэмцээн амжилттай явж ѳндѳрлѳлѳѳ. Тэмцээнд 15 ангийн 110 тамирчид ѳрсѳлдѳж тэргүүн байранд С.Амарбаясгалант багштай  2г анги, дэд байранд Р.Ариунтуяа багштай  2в анги, гутгаар байранд С.Аюушжав багштай 1в ангиуд шалгарлаа..

2018-10-20

Мон-Алтиус БТДС-ийн 2018-2019 оны сургалт-хүмүүжлийн ажлын хүрээнд зохион байгуулагдсан Сургуулийн аварга шалгаруулах Сагсан бөмбөгийн тэмцээн 2018 оны 10 дугаар сарын 17-19 өдрүүдэд явагдаж дүнгээ гаргалаа. 

Эрэгтэй 15 багаас 1-р байрыг Г.Амарсанаа багштай  3г анги, 2-р байрыг С.Оюунтуяа багштай 4а анги, 3-р байрыг Х.Оюунгэрэл  багштай 4в анги, эмэгтэй 14 багаас 1-р байрыг Х.Оюунгэрэл багштай 4в анги, 2-р байрыг С.Оюунтуяа багштай 2б анги, 3-р байрыг Р.Ариунтуяа багштай 2в анги тус тус эзэллээ. Тэмцээнээр Сургуулийн “Билэгдэлийн Шигшээ Баг”-уудыг тодруулахад:

Эрэгтэй багт: М.Ганзориг (4в), Д.Цэрэндаваа (4в), Б.Нямболд (4а), Т.Доржжанцан (3г), Н.Улсхүү (4а).

Эмэгтэй багт: М.Магсаржав (2б), Н.Сувд-Эрдэнэ (3г), М.Бахадгүл (2в), Б.Баярцэцэг (3б),  Р. Бадамрагчаа (2в) нар тодорсон байна

Тэмцээний “Шилдэгийн Шилдэг” эрэгтэй тоглогчоор 3г ангийн оюутан С.Дугар-Эрдэнэ, эмэгтэй тоглогчоор 4в ангийн оюутан Г.Бямбасүрэн нар шалгарлаа.

 

 
 
Facebook