Мэдээлэл
2018-10-17

Мон-Алтиус БТДС-ийн 2018-2019 оны хичээлийн жилийн сургалт, хүмүүжлийн нэгдсэн төлөвлөгөөний хүрээнд Сургуулийн аварга шалгаруулах Үндэсний бөхийн тэмцээн 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж шилдэгүүдээ тодрууллаа.

Тус тэмцээний Түрүү бөхөөр Архангай аймгийн Хайрхан сумын харъяат “Баян гол” ХХК-ны бөх 2 в ангийн оюутан сумын заан О.Баярбаасан, Үзүүр түрүүнд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харъяат сумын заан Б.Лхагвасүрэн, Их шөвөгт Ховд аймгийн Дөргөн сумын харъяат 3 б ангийн оюутан сумын заан Х.Нармандах, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харъяат 1 б ангийн оюутан сумын начин Б.Пүрэвцэрэн нар шалгарлаа.

2018-10-11

БНСУ-ын Чэжү арлын Халла Их Сургуулийн Биеийн Тамирын тэнхмийн професор Чэ Чоль Ян тэргүүтэй Чэжү арлын Олон Улсын Морин Спортын Холбооны төлөөлөгчид 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Мон-Алтиус Биеийн Тамирын Дээд сургуульд зочиллоо. Тус Холбоо нь Мон-Алтиус БТДС-д Морин спортын менежер-дасгалжуулагч мэргэжлээр оюутан элсүүлэн суралцуулах талаар хамтарч ажиллах шийдэлд хүрлээ. 

2018-10-02

"Мон-Алтиус" Биеийн Тамирын Дээд Сургуулийн 2018 оны САШТ амжилттай болж өндөрлөлөө. Нийт 1: ангийн баг 4 бүсэд хуваагдан тоглосноор:
1-р байрыг С.Оюунтуяа багштай - Багш дасгалжуулагчийн 2б анги
2-р байрыг Р.Ариунтуяа багштай - Багш дасгалжуулагчийн 2в анги
3-р байрыг Г.Амарсанаа багштай - Багш дасгалжуулагчийн 3г ангийн хамт олон тус тус эзэллээ.

2018-09-22

"Мон-Алтиус" Биеийн Тамирын Дээд Сургуулийн шинэ элсэгчдийн сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө.

2018-09-20

 "МОН-АЛТИУС" БТДС-ИЙГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ, МОНГОЛ УЛСЫН ГАВЪЯАТ ТАМИРЧИН Д.НАМЖИЛМААГИЙН НЭРЭМЖИТ ХӨНГӨН АТЛЕТИКИЙН АХМАД МАСТЕРУУДЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

2018-09-15

МОНГОЛ УЛСЫН ГАВЪЯАТ ТАМИРЧИН Д.НАМЖИЛМААГИЙН НЭРЭМЖИТ ХӨНГӨН АТЛЕТИКИЙН "АХМАД МАСТЕРУУД-2018"  9 ДЭХЬ УДААГИЙН ТЭМЦЭЭН

2018.09.19                                    Төв Цэнгэлдэх Хүрээлэн

 

2018-09-09

"Мон-Алтиус" БТДС-ийн 2018-2019 оны хичээлийн жилийн Аялалын дадлага хичээл эхэллээ. Хичээлд 2-р курсын 80-аад оюутан багш Ө.Ариунболд, С.Амарбаясгалант нарын удирдаган доор хичээллэж байна.

2018-07-25

Монгол Улсын аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээн Хөвсгөл  аймгийн Мөрөн хотод 7 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд амжилттай явагдаж дууслаа. Тус тэмцээнд “Мон-Алтиус” БТДС-ийн багш, оюутнууд болон манай сургуулийг төгсөгчид гялалзсан сайхан амжилттай оролцлоо.

Амжилтуудаас нь дурдвал:

Багш С.Аюушжав зээрэнцэг шидэлтэнд мөнгө, бөөрөнцөг түлхэлтэнд хүрэл медаль хүртэж

2а ангийн оюутан Н.Доржпалам 4х100м алт

1в ангийн оюутан С.Даваасүрэн 4х100м алт

1г ангийн оюутан Б.Номин-Эрдэнэ 1 хүрэл

Г.Мөнхжаргал 1 хүрэл 2018 оны төгсөгч

Ч.Шинэцэцэг 2 алт 2008 оны төгсөгч

Б.Дулмаа 1 алт 1 мөнгө 2010 оны төгсөгч

Л.Лхагва 1 мөнгө 2011 оны төгсөгч

Ө.Отгонзаяа 1 мөнгө 2014 оны төгсөгч

 

2018-07-18

“Мон-Алтиус” БТДС-ийн Бодибильдингийн багш, Боловсролын ба Биеийн Тамир Спортын Тэргүүний Ажилтан НАМСРАЙН БАТБАЯР  Төрийн дээд шагнал “АЛТАН ГАДАС” одонгоор шагнууллаа. Сургуулийн удирдлага, нийт багш, оюутан, ажилчдынхаа өмнөөс халуун баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.

 

Н.Батбаяр багшийн амжилтуудаас дурдвал:

  • Дэлхийн 2016 оны АШТ-ний 5-р байрын шагналт
  • “Ирээдүйн Мистерүүд” тэмцээний 1999, 2003 онуудын аваргын алтан медаль
  • “Монголын Мистер” 1999 оны мөнгө, 2003 оны хүрэл, 2016, 2018 оны алт
  • “Мистер-Мисс 2005” тэмцээний 5-р байр
  • “Херкулес-2005” 5-р байр
  • 2005 оны УБ хотын АШТ-ний 3-р байр
  • МҮОХ-ны 50, 60 жилийн ойн медалиуд
  • 2016 онд МҮОХ-ны “Олимпийн Алдар” одон
  • 2003 оны МББХ-ны “Хүндэт Өргөмжлөл”
  • “Спортын Алдар” хүндэт тэмдэг
  • 1999 оны "Шилдэг Оюутан”
  • 2006 oн "Шилдэг залуу" алтан медаль
  • “Мон-Алтиус” БТДС-ийн 2005, 2014 оны “ШИЛДЭГ БАГШ”
2018-07-06

Манай сургуульд элсэхээр онлайнаар бүртгүүлсэн хүүхдүүд сургууль дээр ирж "Суралцах эрхийн бичиг"-ээ гардаж авна уу.  Лавлах: 99052422, 99111039

 
 
Facebook