Мэдээлэл
2018-06-23

Тайваний нийслэл Тайпэй хотод 2016 онд болсон Оюутны Дэлхийн Аварга Шалгаруулах 5 дахь удаагийн  Модон бөмбөгийн тэмцээнд Монголын Оюутны шигшээ баг амжилттай оролцож хүрэл медаль хүртсэн билээ. Энэхүү тэмцээнд багаа амжилттай удирдаж оролцуулсан Мон-Алтиус БТДС-ийн  багш, дасгалжуулагч М.Ганболдыг спортын мастер цолоор шагнасан байна. Мөн Монголын Оюутны шигшээ багийн гишүүн манай сургуулийн оюутан Заяатын Байтагсүрэн спортын мастер, Бат-Оюуны Аззаяа, Мөнхтүшигийн Нандинцэцэг, Жамъянрагчаагийн Шинэнжамц нар спортын дэд мастер цол, тэмдэгээр энгэрээ мялаалгасан байна. Сургуулийнхаа нэрийг Олон Улсын давцанд дуурсгасан багш, оюутнууддаа баяр хүргье.

2018-06-08

Мон-Алтиус БТДС-ийн 18 дахь удаагийн төгсөгчид өнөөдөр бакалаврын диплом, төгсөгчийн энгэрийн тэмдэгээ гардаж авлаа. Төгсөгчиддөө ажлын амжилт хүсэн ерөөе.

2018-06-04

 "UB Travel Cup-2018" тэмцээн 6-р сарын 2-3 нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон талбайд зохион байгуулагдаж нийт 10 багаас багш Г.Амарсанаа дасгалжуулагчтай "Мон-Алтиус БТДС"-ийн төгсөгчдийн хөлбөмбөгийн баг 2-р байранд шалгарлаа. 1-р байранд "Хороолол" баг, 3-р байранд "Талын хөх чононууд" багууд тус тус эзэлсэн байна. Төгсөгчид маань төрөлх сургуулийнхаа нэрийг дуурсагсаар л байна. Ахмад тагсөгчиддөө баяр хүргэе.

2018-05-31

Мон-Алтиус БТДС-ийн төгсөх ангийн оюутнууд БТ-ын онол, заах арга зүйн хичээлийн Улсын шалгалтуудаа амжилттай өгч дууслаа.

2018-05-21

Мон-Алтиус БТДС-ийн 2017-2018 оны хичээлийн жилийн соёл, хүмүүжлийн ажлын хүрээнд зохиогддог урлаг, спорт, онолын нийт 14 арга хэмжээний нэгдсэн дүн гарч Г.Амарсанаа багштай 2г анги 44 оноогоор 1-р байр, М.Ганболд багштай 2в анги 65 оноогоор  2-р байр, С.Аюушжав багштай 4в анги 67 оноогоор 3-р байрыг тус тус эзэллээ. Тус арга хэмжээнд амжилттай оролцсон болон идэвхтэй оролцсон бүх багш, оюутнууддаа сурлага, спорт, урлагын өндөр амжилт хүсэн ерөөе.

2018-05-21

Мон-Алтиус БТДС-ийн 18 дахь жилийн төгсөгчдийн "Мөнгөн хонх"-ны баяр болж өндөрлөлөө. Бүх 4-р ангийн оюутнууддаа баярын мэнд хүргэж, төгсөлтийнхөө шалгалтуудаа амжилттай өгөхийг хүсэн ерөөе.

2018-05-20

Мон-Алтиус БТДС-ийн багш, оюутнууд "Улаанбаатар Марафон-2018" арга хэмжээний гүйлтийн тэмцээн амжилттай оролцож, үзүүлэх тоглолтууд болон  төрөлх сургуулиа сурталчилах ажиллагааг маш сайн зохион байгууллаа. Баяр хүргэж амжилт хүсье

2018-05-14

Гандболын спортын "Олон Улсын Хэмжээний Мастер" цол хүртсэн "Мон-Алтиус" БТДС-ийн мэргэжлийн тэнхмийн эрхлэгч Г.Амарсанаа багшдаа баяр хүргэж,  биеийн тамир, спорт болон сурган хүмүүжүүлэх их үйлсэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.

2018-05-13

Монголын Оюутны Спортын Холбооны Гандболын Лиг-2018 тэмцээнд Г.Амарсанаа дасгалжуулагчтай Мон-Алтиус БТДС-ийн эрэгтэй, эмэгтэй багууд хүрэл медаль хүртлээ.

2018-05-13

Оюутны Улсын Аварга шалгаруулах Хөнгөн Атлетикийн тэмцээний   бөөрөнцөг түлхэлтийн төрөлд  4г ангийн оюутан Г.Мөнхжаргал алт,  1г ангийн оюутан Б.Номин-Эрдэнэ мөнгөн медаль, 2а ангийн оюутан Н.Доржпалам уртын харайлтын төрөлд мөнгө, 100 м-ийн гүйлтийн төрөлд хүрэл медалиудыг тус тус хүртлээ.

 
 
Facebook