Видео
2018-05-15

               

              ТАМИРЧДЫН ӨРГӨӨ

Ая. Л.Ганзам                                    Үг. Н.Ядмаа

Үеийн олон тамирчидтай

Уралдан тэмцэлдэж өрсөлдөөд

Улсын дээдийг тогтоосон

Урмаар бялхсан залуус аа

 

Өндөр тэмүүлэлтэй нисээд

Хурд хүчний ололт амжилтаараа

Тамирчдын алдарыг өргөсөн

Тэнгэрлэг заяатай залуус аа

           

         Цоглог оюутны хийморьтой

         Золбоот залуусын алдартай

         Манлай тамирчдын залгамж

         Мон-Алтиус

 

Эрэлхэг чадлаа гайхуулсан

Эрэмгий тамирчдыг төрүүлсэн

Эрдэмтэн багш нараа бахархая

Тамирчдын өргөө сургуулиа дээдэлье

 

        Цоглог оюутны хийморьтой

        Золбоот залуусын алдартай

        Манлай тамирчдын залгамж

        Мон-Алтиус

2018-04-30

 

 

1

МАНАЙХАН АЯЛАЛД

 
 
Facebook