Таеквондо
Таеквондо
2019-11-08

Монгол улсад таеквондогийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх эчнээ болон магистрантурын сургалт эхлүүлж байгаатай холбогдуулан БНСУ-ын Парламентын гишүүн, Байнгын Хорооны дарга Lee Dong Sup тэргүүтэй Солонгосын таеквондогийн холбооны удирдлагууд  Мон-Алтиус Дээд Сургуульд зочиллоо. БНСУ-ын Таеквондогийн Холбоо Мон-Алтиус Дээд Сургууль болон Монголын Таеквондогийн Холбоотой хамтарч ажиллах хүрээнд ажил хэрэгч уулзалтыг хийлээ.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд:

  1. Lee Dong Sup. БНСУ-ын Парламентын гишүүн, Спорт Аялал Жуулчлалын байнгын хорооны дарга. Дэлхийн Нийтийн Таеквондогийн Холбооны Ерөнхийлөгч. Хар бүс, 9 дантай, Гранд Мастер цолтой.
  2. Myung Jae Seon.  БНСУ ын  парламент дахь таеквондогийн бүлгийн дарга.
  3. Choi Jae. Парламентын таеквондогийн бүлгийн дэд дарга. БНСУ-ын таеквондогийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга.
  4. Jhang Sung Won. Нарийн бичгийн дарга.

 
 
Facebook