Гадаад харилцаа
Гадаад харилцаа
2018-12-09

Мон-Алтиус Биеийн Тамирын Дээд Сургуулийн захирал М.Өсөхбаяр, сургалтын албан менежер Р.Ариунтуяа, хөтөлбөрийн менежер Л.Доржжав, Монгол Солонгосын Спорт Хөгжлийн Холбооны тэргүүн С.Зоригт, тэнхмийн эрхлэгч Г.Амарсанаа, багш Ө.Ариунболд нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид 2018 оны 11-р сарын 30-наас 12-р сарын 6-ны хооронд БНСУ-д албан айлчлал хийлээ. Тус айлчлалын үеээр хамтран ажиллах хэд хэдэн гэрээг байгууллаа. Үүнд:

  1. Морин спортын мэргэжилтэн бэлтгэх хамтарсан сургалт явуулах ба сургалтын төв байгуулах болон бусад мэргэжлээр оюутан солилцох талаар Олон Улсын Морин Спортын Холбооны ерөнхийлөгч, Чежу арлын ХАЛЛА Их сургуулийн профессор Choi, Cheol-Young-той
  2. Чэжугийн Морины Аж Ахуйн Хоршоо болон Эко-Хот Байгууламж (Jeju Horse Industry Cooperative and Eco-City Architecture)-ийн компаний гүйцэтгэх захирал SEO, Seung-Woo-той
  3. Дэлхийн Бизнесийн Нийгэмлэг, Хөдөө Аж Ахуйн Корпораци (World Business Community & Agricultural corporation Geuluteogi)-тай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсгийг тус тус зурлаа.

Айлчиллын үеээр Инчёон дахь Морин спортын сургалтын төвийн болон Гольф, Дарвуулт завины сургалтын үйл ажиллагаатай танилцав.

Энэхүү айлчлал нь сургуулийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, сургалт, үйл ажиллагаагаа  шинэ шатанд гаргах сайхан боломжийг бий болголоо.

 
 
Facebook