Сургуулийн аварга бөх тодорлоо
Сургуулийн аварга бөх тодорлоо
2018-10-17

Мон-Алтиус БТДС-ийн 2018-2019 оны хичээлийн жилийн сургалт, хүмүүжлийн нэгдсэн төлөвлөгөөний хүрээнд Сургуулийн аварга шалгаруулах Үндэсний бөхийн тэмцээн 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж шилдэгүүдээ тодрууллаа.

Тус тэмцээний Түрүү бөхөөр Архангай аймгийн Хайрхан сумын харъяат “Баян гол” ХХК-ны бөх 2 в ангийн оюутан сумын заан О.Баярбаасан, Үзүүр түрүүнд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харъяат сумын заан Б.Лхагвасүрэн, Их шөвөгт Ховд аймгийн Дөргөн сумын харъяат 3 б ангийн оюутан сумын заан Х.Нармандах, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харъяат 1 б ангийн оюутан сумын начин Б.Пүрэвцэрэн нар шалгарлаа.

 
 
Facebook