“Оюутны Алтан намар” аялалын тэмцээн
“Оюутны Алтан намар” аялалын тэмцээн
2020-11-02

“Оюутны Алтан намар” аялалын тэмцээн  

Оюутан залуучуудын дунд явагддаг “Оюутны Алтан намар” тэмцээн   2020 оны 10-р сарын 30-наас 11-р сарын 01-ний өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн – Гачуурт -“Хар-усан тохой” гэсэн чиглэлээр ирэх, очих 40 км замд  амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.   Тэмцээнд хот хөдөөгийн их дээд сургууль, коллежуудаас  нийтдээ 18 багийн 140 шахам тамирчид, дасгалжуулагч багш нар оролцсон байна.     

НЭГДСЭН ДҮНГЭЭР :

- Тэргүүн байрыг УБ хотын Мазаалай клубын Б.Паахүү ахлагчтай “МАЗ” баг 89 оноогоор Цом, алтан медаль

- 2 ба 3-р байрыг Мон-Алтиус ДС-ийн Ө.Ариунболд дасгалжуулагчтай “Тэсрэлт-2” баг 82 оноогоор, мөнгөн медаль, “Тэсрэлт-1” баг 72 оноогоор Хүрэл медаль тус тус хүртсэн амжилтуудыг үзүүллээ.

 
 
Facebook