2020 оны төгсөлт
2020 оны төгсөлт
2020-06-17

Мон-Алтиус дээд сургууль XX дахь төгсөлтийн оюутнууддаа бакалаврын  диплом, энгэрийн тэмдэгийг гардууллаа.

2020.06.15

Дэлхий нийтийг хамарсан Коронавируст халдвар (COVID-19) цар тахлын аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар МУ-ын Засгийн газар, Улсын онцгой комисс, БСШУСЯ-ны сайдын тушаал шийдвэрүүдийг хүндэтгэн 2019-2020 оны хичээлийн жилийн II улирлын хичээл сургалт, төгсөлтийн үйл ажиллагааг цахим орчинд зохион байгууллаа.

Энэ жил төгсөх ангийн оюутнууд маань биеийн тамирын багш, спортын дасгалжуулагч, спортын менежмент, спортын арга зүйч мэргэжлүүдээр баклаврын диплом, энгэрийн тэмдэгээ гардан авлаа. 

Нийт төгсөгчиддөө халуун баяр хүргэж, ажил амьдралын торгон мөч бүхэн нь дардан байж, амжилт бүтээл арвин байхын ерөөл тавъя...

Ирээдүйн алдартанууд эндээс төрнө...

 
 
Facebook