Багш, биеийн тамирын боловсрол (өдөр)

ХӨТӨЛБӨРИЙН ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА

Хөтөлбөрийн нэр, индекс: Багш, биеийн тамирын боловсрол (D011410)

Хөтөлбөрийн нарийвчилсан чиглэл: Биеийн тамирын багш

Хавсарга ба хос мэргэжил: БТС-ын салбарын боловсон хүчин

Сургалт явуулах хэлбэр: Өдөр

Хөтөлбөрийн зориулалт: Биеийн Тамир, Спортын салбарт дээд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх

Хөтөлбөрийг хариуцах сургууль, салбар: “МОН-АЛТИУС” Дээд Сургууль, БТС-ын Салбар, Сургуулийн Хөтөлбөрийн Алба.

Сургалт явуулж ирсэн түүх, туршлага, амжилт: Тус сургууль нь Монгол Улсын Гавъяат Тамирчин, хөнгөн атлетикийн Олон Улсын Хэмжээний Мастер Д.Намжилмаагийн үүсгэн санаачлагаар Гэгээрлийн сайдын 214-р тушаалаар биеийн тамирын бакалавр зэрэгтэй боловсон хүчинг бэлтгэх биеийн тамирын төрийн бус өмчит ууган сургуулиудын нэг юм. Байгуулагдсан цагаас хойшхи хугацаанд 20 удаагийн төгсөлтөөр 7 мэргэжлээр 1800 гаруй бакалавр, 60 гаруй магистр бэлтгэсний 75 орчим хувь нь Улс эх орныхоо өнцөг булан бүрт Биеийн Тамир, Спортын болон Боловсролын салбарт удирдах ажилтан, багш-дасгалжуулагч, биеийн тамирын багш, бусад салбаруудад менежер, арга зүйчээр үр бүтээлтэй ажиллаж байна. Манай сургуулийн төгсөгчдөөс Олимпийн хүрэл медальтан 1, Азийн Наадмын медальтан 2, Дэлхийн аваргын медальтан 10, Азийн аваргын медальтан 13, ОУ-ын Оюутны Их наадмын медальтан 5, Монгол улсын аварга 120 гаруй, ОУХМ 40 гаруй, Спортын мастер болон дэд мастер 100 гаруй, Үндэсний бөхийн Заан цолтон 1, Аймгийн цолтой 15 бөх төрөн гарсан.


ХӨТӨЛБӨРИЙГ БОЛОВСРУУЛАХ ҮНДЭСЛЭЛ

Монгол Улсын Боловсролын төрийн болон төрийн бус байгууллагууд болон Биеийн Тамир, Спортын бүх салбарт ажиллах “Багш, биеийн тамирын боловсрол”-той бакалавр зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэхэд хөтөлбөрийн үндэслэл болно.

  • Багц хөтөлбөрийн нарийвчилсан чиглэлээр Биеийн тамирын багш боловсролыг чанартай, үр ашигтай, хүртээмжтэй олгох
  • Багш мэргэжлээр төгсөгчдийн мэргэжлийн шаардлага, ажлын байр түүний тодорхойлолтыг үндэслэн ажил олгогч байгууллагаас тавигдаж буй эрэлт хэрэгцээнд нийцүүлэх
  • Багш боловсролын шинэчлэлийн бодлого, бага, дунд боловсролын чанарын шинэчлэлийн үзэл баримтлал, “Шинэ зууны багшийн загвар”, БШУ-ны сайдын 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/174 тоот тушаалаар батлагдсан “Бакалаврын хөтөлбөрт тавих нийтлэг шаардлага”, Ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын сургалтын цөм хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүдэд
  • Биеийн тамирын сургалтаар хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх, биеийн тамирын боловсролын чанар, хүртээмж, өрсөлдөх чадварыг сайжруулах, сургалтын технологийн үр өгөөжийг дээшлүүлэх, хүн бүрийг бие даан эрүүл мэндээ дэмжих зан үйлтэй, зөв монгол хүн болгон төлөвшүүлэх олон талт нөхцөл боломжийг бүрдүүлэх үйл ажиллагаанд 3
  • Насан туршдаа тасралтгүй суралцаж, бүтээлчээр ажиллахуйц эрүүл мэндийн түвшин, бие бялдрын хөгжилтэй болох хувь хүний хэрэгцээ ба эрүүл чийрэг бие бялдартай иргэдийг бэлтгэж, улс орны тогтвортой хөгжлийг хангах биеийн тамирын боловсролын нийгмийн хэрэгцээнд
  • Биеийн тамирын сургалтын шаардлагыг зохих түвшинд хангасан орчин нөхцөл, мэргэжлийн өндөр чадвартай багшлах боловсон хүчний нөөц зэрэгт үндэслэсэн болно. 

Багц хөтөлбөрийн хавсарга ба хос мэргэжил олгох чиглэлээр Биеийн тамир спортын салбарын бүхий л мэргэжлээр ажиллах боловсон хүчний боловсролыг чанартай, үр ашигтай, хүртээмжтэй олгох

  • Төгсөгчдийн мэргэжлийн шаардлага, ажлын байр түүний тодорхойлолтыг үндэслэн ажил олгогч байгууллагаас тавигдаж буй эрэлт хэрэгцээнд нийцүүлэх
  • Төрөөс Биеийн Тамир, Спортын талаар баримтлах бодлого /ЗГ-ын 2019 оны 163-р тогтоол/, Биеийн Тамир, Спортыг Хөгжүүлэх Үндэсний Хөтөлбөр /ЗГ-ын 2019 оны 153-р тогтоол/, бусад бодлогын баримт бичгүүдэд - Хүн амыг нийтийн биеийн тамир, спортоор хичээллүүлэх, эрүүл чийрэг бие бялдар, өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зэрэгт үндэслэн


ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТЫН ЗОРИЛГО, ЗОРИЛТУУД
Сургуулийн эрхэм зорилго
Зах зээлийн өнөөгийн нөхцөлд “Хосолсон мэргэжилтэй, хөрвөх чадвартай, чадварлаг-оюунлаг боловсон хүчнийг бэлтгэн гаргах”-д оршино. Монголын Биеийн Тамир Спортын Салбарын (цаашид Салбар) хэрэгцээ, шаардлагад тулгуурлан Салбарын бүх шатны Боловсролын байгууллагуудад Биеийн тамирын багш болон Салбарын төрийн ба төрийн бус хэвшлийн байгууллагуудад ажил эрхлэх эрүүл чийрэг бие бялдартай, Биеийн Тамирын шинжлэх ухааны онол, сургалтын арга зүй, хүн амд бие бялдарын хөгжил, соёлыг түгээн дэлгэрүүлэх, үйл ажиллагааг зохион байгуулах мэдлэг, чадвар ба цогц чадамж эзэмшсэн мэргэжилтэнг бэлтгэхэд оршино.
Хөтөлбөрийн сургалтын зорилго
Энэхүү хөтөлбөрийг судалснаар “Биеийн Тамирын Багш” мэргэжлээр бэлтгэгдэхээс гадна Биеийн Тамир Спортын Салбарт дахь бусад ажлын байруудад Биеийн тамир-эрүүл мэндийн болон нөхөн сэргээх төв, эмчилгээ-урьдчилан сэргийлэх байгууллага, амралт, сувилалын газар, аялал, жуулчлалын клуб зэрэгт эмчилгээний биеийн тамирын зааварлагч Биеийн тамир, спортын төрийн ба төрийн бус хэвшлийн (бүс, орон нутгийн) бүхий л байгууллага болон Олон нийтийн (спортын холбоод, клуб) байгууллагуудад удирдлага, зохион байгуулагч, мэргэжилтэн, менежерээр ажиллахад шаардлагатай шинжлэх ухааны онол, арга зүй, судалгааны орчин үеийн чиг хандлагтай танилцаж, хүн амын бие бялдрын хөгжил, бэлтгэлжилт, сэтгэл зүйн ялгаа, онцлогт тохируулан бие бялдрын соёл, хүмүүжлийг төлөвшүүлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах мэдлэг, чадвар эзэмшиж, түүнийгээ амьдрал практикт хэрэглэх, судлан шинжлэх хүсэл эрмэлзэлтэй, өөрийгөө байнга хөгжүүлэх сэтгэлгээтэй, үндэсний өв уламжлалаа эрхэмлэдэг хөрвөх чадвартай “Багш-Сурган Хүмүүжүүлэгч”, “Мэргэжилтэн”-г бэлтгэн гаргах юм.
Хөтөлбөрийн зорилтууд

  1. Үндэсний түүх соёл, уламжлалыг дээдэлж, нийгмийн амьдрал, нийгмийн байгууллын зүй тогтол, хүний эрх, эрх чөлөө, үнэт зүйлс, эрүүл аж төрөх ёсыг мэддэг, хүндэтгэдэг
  2. Өөрийгөө хөгжүүлэх, шинийг эрэлхийлэх, бие даан бүтээлчээр сэтгэх, асуудал шийдвэрлэх, багаар ажилладаг
  3. Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн биеийн тамирын сургалтыг суралцагчдын эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийн онцлогт нийцүүлэн зохион байгуулдаг
  4. Биеийн тамирын судалгааны арга зүйг эзэмшин, суралцагчдын бие бялдрын хөгжил, төлөвшлийг үнэлж, үр дүнг нь сургалтад бүтээлчээр ашигладаг
  5. Эзэмшсэн мэдлэг, чадвараа шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулдаг
  6. Мэдээлэл харилцааны технологи болон эх сурвалжийг бүтээлчээр мэргэжлийн үйл ажиллагаандаа ашигладаг
  7. Суралцагчдын бие махбодийн ба сэтгэл зүйн онцлогт тохируулж биеийн тамирын сургалтыг зохион байгуулдаг
  8. Спортын тодорхой төрлийн техник, тактикийг эзэмшиж, ур чадвараа дээшлүүлэн, сонгосон спортын төрлөөр хүүхдийг хөгжүүлэх арга зүйг эзэмшин, спортын төрлүүдийн тэмцээн уралдааныг төлөвлөж, зохион байгуулдаг
  9. Хүний бие махбодын эрхтэн, тогтолцооны бүтэц, үйл ажиллагааг тодорхойлж, үнэлэн, хувь хүнд тохирсон эрүүлжүүлэх, чийрэгжүүлэх, нөхөн сэргээх арга замыг ашиглах, анхны тусламж үзүүлэх, зөвлөн тусалдаг
  10. Мэргэжилтний ёс зүйг баримтлан, бүтээлчээр сэтгэж, өөрийгөө тасралтгүй хөгжүүлэн Салбартаа “Сайн багш” “Сайн мэргэжилтэн ” болох хүсэл эрмэлзэлтэй болох.


СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Сургалтын төлөвлөгөөний кредитийн хуваарилалт

Хичээлийн төрөл

Заавал судлах хичээлийн

Сонгон судлах хичээлийн

Нийт судлах хичээлийн

Кредит

Кредит

Кредит

Хувь

Багш боловсролын

Ерөнхий суурь

15

2

17

13%

Мэргэжлийн суурь

17

2

19

16%

Биеийн тамирын мэргэжлийн хичээл

Мэргэжлийн суурь

9

2

11

9%

Мэргэжлийн хичээлүүд

64

2

66

53%

Төгсөлтийн бэлтгэл хичээл/ диплом

2

 

2

2%

Дадлага

9

 

9

7%

Нийт дүн

116

8

124

100%


Сургалтын төлөвлөгөөний ерөнхий бүтэц

Хичээлийн

Кредит

Хэлбэр

Код

Нэр

 

I. БАГШ БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ СУУРЬ

35

 

 

А. ЕРӨНХИЙ СУУРЬ ХИЧЭЭЛ

17

 

 

Заавал судлах хичээлүүд

15

 

1

ITE101

Мэдээлэл харилцааны технологи

2

0:0:4:0

2

FRL102

Англи хэл I

3

0:2:0:4

3

MNL104

Монгол хэл бичиг, найруулга зүй

3

1:2:0:0:

4

MNH105

Монголын түүх, соёл

2

1:2:0:0

5

DSM106

Гамшгийн менежмент

1

0:0:2:0

6

LGL107

Эрх зүй

2

1:2:0:0

7

ECP108

Экологи, байгаль хамгаалал

2

1:2:0:0

 

Сонгон судлах хичээлүүд

2

 

8

HLS150

Эрүүл мэнд амьдрах ухаан

2

1:2:0:0

9

FОL103

Англи хэл II

2

0:0:4:0

10

ECN151

Эдийн засаг

2

1:2:0:0

11

PHI152

Гүн ухаан

2

1:2:0:0

12

POL153

Улс төр судлал

2

1:2:0:0

13

ECO156

Байгалийн ухаан

2

1:2:0:0

14

CUL154

Соёл судлал

2

1:2:0:0

15

STK155

Бичиг хэрэг хөтлөлт

2

1:2:0:0

 

Б. БАГШ БОЛОВСРОЛЫН СУУРЬ ХИЧЭЭЛ

19

 

 

Заавал судлах хичээлүүд

17

 

16

ISP201

Багш мэргэжлийн удиртгал

1

0:2:0:0

17

PSY202

Ерөнхий сэтгэл судлал I

2

1:2:0:0

18

PSY203

Ерөнхий сэтгэл судлал II

2

1:2:0:0

19

EDU204

Боловсрол судлал I

2

1:2:0:0

20

EDU205

Боловсрол судлал II

2

1:2:0:0

21

RME206

Судалгааны арга зүй

2

1:2:0:0

22

TME207

Биеийн тамирын сургалтын арга зүй I

3

2:2:0:0

23

TME208

Биеийн тамирын сургалтын арга зүй II

3

2:2:0:0

 

Сонгон судлах хичээлүүд

2

 

24

TET251

Багшийн ёс зүй

2

1:2:0:0

25

ELM.252

Цахим сургалтын арга зүй

2

0:0:4:0:

26

SCS253

Сургууль судлал

2

1:2:0:0

27

SNE254

Тусгай хэрэгцээт боловсролын үндэс

2

1:2:0:0

28

DTM255

Сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах аргазүй

2

0:2:0:2

 

II. МЭРГЭЖЛИЙН СУУРЬ 

11

 

 

Заавал судлах хичээлүүд

9

 

29

PST301

Биеийн тамирын онол

2

1:2:0:0

30

ANT302

Хүний биеийн бүтэц зүй

2

1:2:0:0

31

PHS304

Эрүүл биеийн физиологи

2

1:2:0:0

32

SPH401

Спортын физиологи I

3

2:2:0:0

 

Сонгон судлах хичээлүүд

2

 

33

SPM351

БТС-ын маркетинг

2

1:2:0:0

34

PHS304

Эрүүл биеийн физиологи

2

1:2:0:0

35

SBH352

Спортын биохими

2

1:2:0:0

 

III.  МЭРГЭЖЛИЙН

66

 

 

Заавал судлах хичээлүүд

64

 

36

PHT305

Эмчилгээний биеийн тамир, бариа, засал

3

2:0:2:0

37

HPS306

Биеийн тамир, спортын түүх

2

1:2:0:0

38

PSY202

Спортын дасгалжуулалтын онол

2

1:2:0:0

39

CME309

Дасгалжуулалтын арга зүй

1

0:2:0:0

40

SPS310

Спортын сэтгэл судлал

2

1:2:0:0

41

SMA307

Спортын менежмент

2

1:2:0:0

42

SPM403

Спортын анагаах ухаан

2

1:2:0:0

43

SMT404

Спортын хэмжил зүй

2

1:2:0:0

44

BIM405

Биомеханик

2

1:2:0:0

45

ATH 406

Хөнгөн атлетик-I

2

1:0:0:2

46

ATH 407

Хөнгөн атлетик-II

1

0:0:0:2

47

ATH 408

Хөнгөн атлетик-III  заах арга

1

0:1:0:2

48

BSK409

Сагсан бөмбөг-I

2

1:0:0:2

49

BSK410

Сагсан бөмбөг-II  заах арга

1

0:1:0:2

50

VOL411

Волейбол-I

2

1:0:0:2

51

VOL412

Волейбол-II  заах арга

1

0:1:0:2

52

GAM413

Хөдөлгөөнт тоглоом

2

1:0:0:2

53

FOT414

Хөл бөмбөг-I

2

1:0:0:2

54

FOT415

Хөл бөмбөг-II  заах арга

1

0:1:0:2

55

HDB416

Гандбол

2

1:0:0:2

56

GYM417

Гимнастик-I

2

1:0:0:2

57

GYM418

Гимнастик-II

1

0:0:0:2

58

GYM419

 Гимнастик-III  заах арга

1

0:1:0:2

59

ACR420

Акробатик

1

0:0:0:2

60

AER421

Аэробик, бүжиг I

2

1:0:0:2

61

NTS423

Үндэсний спорт

2

2:0:2:0

62

JUD424

Жүдо

2

1:0:0:2

63

WRL425

Чөлөөт бөх

2

1:0:0:2

64

WRL426

Бөхийн төрлүүдийн заах арга

1

0:1:0:2

65

FIT427

Бие бялдрын хөгжил I

2

1:0:0:2

66

FIT428

Бие бялдрын хөгжил II

1

0:1:0:2

67

SSK441

Спортын ур чадвар I

1

0:0:0:2

68

SSK442

Спортын ур чадвар II

1

0:0:0:2

69

SSK443

Спортын ур чадвар III

1

0:0:0:2

70

SSK444

Спортын ур чадвар IY

1

0:0:0:2

71

SSK445

Спортын ур чадвар Y

1

0:0:0:2

72

SSK446

Спортын ур чадвар YI

1

0:0:0:2

73

SSK447

Спортын ур чадвар YII

1

0:0:0:2

74

RGY429

Гимнастикийн шүүлт

1

1:0:0:1

75

RAT430

Хөнгөн атлетикийн шүүлт

1

1:0:0:1

76

RGM431

Спорт тоглоомын  шүүлт

1

1:0:0:1

77

RWR432

Бөхийн төрлүүдийн шүүлт

1

1:0:0:1

 

Сонгон судлах хичээлүүд

2

 

78

SFA451

БТС-ын барилга, байгууламж, техник хэрэгсэл

2

2:1:0:0

79

TTE452

 Теннисын төрлүүд (Ширээний теннис, талбайн теннис, бадминтон)

2

1:0:0:2

80

SED453

Бие хамгаалах урлаг

2

1:0:0:2

 

IY. ДАДЛАГУУД

9

 

81

TEP460

Багшлах дадлага (4)

4

0:0:0:8

82

PRP461

Үйлдвэрлэлийн дадлага (4)

2

0:0:0:4

83

TRP462

Явган аялалын дадлага (1)

1

0:0:0:2

84

WSP463

Цана,тэшүүрийн дадлага (1)

1

0:0:0:2

85

SWP464

Усан сэлэлт (1)

1

0:0:0:2

 

DEX470

Дипломын ажил, төгсөлтийн шалгалт

2

 

 

 

Нийт кредит

124

 


ЭЛСЭГЧДЭД ТАВИХ ШААРДЛАГА

Мон-Алтиус дээд сургуульд элсэхийг хүсэгчид нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон байгууллагын зохион байгуулсан ерөнхий шалгалтыг хавсралтад заасан мэргэжилд хамаарах ерөнхий шалгалтыг Монгол хэл, Нийгэм, Математикийн хичээлээр өгч, 400 (хэмжээст оноо)–аас доошгүй оноо авсан байхаас гадна ур чадварын шалгалт өгнө. Ур чадварын шалгалтын дээд оноо ерөнхий шалгалтын дээд оноотой адил байх бөгөөд шалгалтад авбал зохих онооны 60 хувиас доошгүйг авсан нөхцөлд элсэгчийг онооны жагсаалтад оруулна. Онооны жагсаалтыг ерөнхий шалгалтын оноон дээр ур чадварын шалгалтын оноог нэмж гаргана.

Спортын аль нэг төрлөөр мастер цолтой, дэлхий, тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон, олон улсын тэмцээнд шагналт байр эзэлсэн, улсын аварга шалгаруулах тэмцээнд эхний гурван байрт шалгарсан сурагчийг биеийн тамирын багш, спортын мэргэжлээр суралцах сонирхолыг нь үндэслэн, мэргэжлийн ерөнхий шалгалтын болзол хангасан бол элсэлтийн тоонд багтаан элсүүлж болно.

Элсэлтийн ерөнхий шалгалтад 650-аас 750 оноо авсан бол засгийн газрын тогтоолд зааснаар сургалтын төлбөрийн 70 хувийг, элсэлтийн ерөнхий шалгалтад 751-ээс дээш оноо авсан бол засгийн газрын тогтоолд зааснаар 100 хувь сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Хэрэв элсэлтийн материалыг хуурамчаар үйлдвэл үүсэх хариуцлагыг шалгуулагч өөрөө хүлээнэ.


ХӨТӨЛБӨРИЙН ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ

Хөтөлбөрөөр төгсөгч нь сонирхогч талуудын эрэлт хэрэгцээг хангасан улс орны болон салбарын ирээдүйн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулан сэтгэл ханамжтай ажиллаж, амьдрах цогц чадамжтай байна. Хөтөлбөрийн үр дүнг илэрхийлэх гол үзүүлэлт нь суралцагчийн эзэмшсэн мэдлэг, чадвар, хандлагын үнэлгээ буюу суралцахуйн үр дүнгийн үнэлгээ байна.

Сургалтын хөтөлбөрийн чанарыг үнэлэхдээ хөтөлбөрийн боловсруулалт, хөтөлбөрийн хэрэгжилт гэсэн үндсэн хоёр хэсгээр оролцогчдын сэтгэл ханамж, мөн хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгээр үнэлж байна.

Оролцогч болон сонирхогч талуудын сэтгэл ханамжийн судалгаа, хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгийн үнэлгээнээс харахад тус хөтөлбөрийн чанар хангалттай сайн байгаа ч сайжруулах зүйл байгааг анхааран цаашдын үйл ажиллагаагаа чанарын баталгаажуулалтын циклийн дагуу тасралтгүйгээр сайжруулж байх болно.


ТӨГСӨГЧИД

“Багш, биеийн тамирын боловсрол”-ын бакалаврын зэрэглэлийн сургалтын хөтөлбөрт хамрагдсанаар Биеийн Тамир, Спортын Салбарт доорх төрлийн мэргэжлийн үйл ажиллагааг эрхлэн явуулна. Үүнд:

  • Багшлах
  • Сурган хүмүүжүүлэх
  • Хөгжүүлэх
  • Арга зүй, зааварчилгаагаар хангах
  • Удирдан зохион байгуулах
  • Судлаач
  • Нөхөн сэргээх
  • Урьдчилан сэргийлэх


Хөтөлбөрөөр суралцан төгсөгчид дараах ажлын байруудад мэргэжлээрээ ажил эрхлэнэ. Үүнд:

  • Боловсролын салбарт
  1. Сургуулийн өмнөх боловсролын
  2. Ерөнхий боловсролын
  3. Дээд боловсролын
  4. Тусгай мэргэжлийн буюу зориулалтын
  • Биеийн тамирын эмчилгээ, нөхөн сэргээх төв
  1. Эрүүл мэндийн үйлчилгээ
  2. Амралт, сувилал
  3. Аялал, жуулчны клуб
  4. Нөхөн сэргээх
  5. Урьдчилан сэргийлэх
  • Биеийн Тамир,Спортын төрийн болон төрийн бус хэвшлийн байгууллагад
  1. Удирдах ажилтан
  2. Мэргэжилтэн
  3. Арга зүйч ба зааварлагч
  4. Дасгалжуулагч
  • Салбарын эрдэм шинжилгээний байгууллагад
  1. Эрдэмтэн
  2. Судлаач
  3. Лаборант



ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА

Байгууллага

Үйл ажиллагааны чиглэл

1.

Монголын Үндэсний Олимпийн хороо, монголын үндэсний академи

  • Багш, суралцагч, тамирчдын  мэргэжлийг гадаадад дээшлүүлэх
  • Сургалтын орчин, хэрэглэгдэхүүнийг нэмэгдүүлэх,
  • Хамтарсан эрдэм шинжилгээний хурал, сургалт, семинар зохион байгуулах

2.

НҮБ-ын хүн амын сан

  • Багш нарын мэргэжил дээшлүүлэх
  • Сургалтын хэрэглэгдэхүүний хангалтыг сайжруулах

3.

БСШУЯ-ны  Биеийн тамир спортын газар

  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажил хамтран гүйцэтгэх
  • Сургалт, семинар зохион байгуулах

4.

Спортын холбоод

  • Дасгалжуулагч багш бэлтгэх
  • Дасгалжуулагч багш нар болон мэргэжлийн шүүгчдийн мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах

5.

Спортын төрөлжсөн дунд сургуулиуд

  • Сургалт, семинар зохион байгуулах
  • Шилдэг тамирчин оюутнуудыг урилгаар суралцулах

6.

Багшийн мэргэжил дээшлүүлэх институт

  • ЕБС-ийн биеийн тамирын багшийн  мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх

7.

Боловсролын хүрээлэн

  • Биеийн тамирын бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрыг боловсруулах
  • Биеийн тамирын багшийн ном, сурах бичиг, цахим хэрэглэгдэхүүн боловсруулах

8.

Ерөнхий боловсролын сургуулиуд

  • Багш боловсролын дадлагыг хамтран зохион байгуулах
  • Сургууль, хичээл, хүүхэд судлалаар хамтран ажиллах

9.

Монгол улс дахь ЖАЙКА, КОИКА  болон олон улсын бусад байгууллагууд

  • Мэргэжилтэн багш урьж ажиллуулах
  • Туршлага судлах


МОН-АЛТИУС ДЭЭД СУРГУУЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН АЛБА