Hүүр PDF Print E-mail

Мон-Алтиус Биеийн тамирын дээд сургууль нь 1997 онд Гэгээрлийн сайдын 214-р тушаалаар биеийн тамирын мэргэжлийн боловсон хүчинг 4 жилийн хугацаатай бакалаврын түвшинд бэлтгэхээр зөвшөөрөгдсөн билээ.

1997 оны 09-р сарын 01 өдөр одоогийн Монголын Үйлдвэрчний эвлэлийн харьяа үйлдвэрчний эвлэлийн холбоодын цэцэрлэгийн байранд 3 багш 110 оюутантайгаар спорт, боловсролын салбарт хөл тавьж байсан бол өнөөдөр өөрийн хөрөнгөөр хичээлийн 3 давхар байр, спортын стандарт заал, хөнгөн атлетикийн заал, оюутны 50 ортой дотуур байруудыг ашиглалтанд оруулж 2 тэнхим, мэргэжлийн 5 кабинет, биеийн тамирын хичээл орох 5 заал, компьютер, номын сан, Олимп сургалтын төв, цайны газар, интернеттэй болж өргөжлөө.

Dim lights Embed Embed this video on your site

Бид өөрсдийн сургалтын үйл ажиллагаагаа өргөжүүлэн Монгол улсад анхны Спортын менежментийн мэргэжил, мөн Бодибилдингийн анхны мэргэжлүүдийг нээн ажиллаж байна.

Одоо тус сургууль нь 5 мэргэжлээр оюутан элсүүлэн сургаж байгаа ба нийт 500 гаруй оюутнуудтай, 8 удаагийн төгсөлтөөр нийт 700 гаруй мэргэжилтэнг төрүүлэн гаргасан байна. Нийт төгсөгчдийн 80%-иас дээш нь өөрийн мэргэжлээр амжилттай ажиллаж байгаа ба 10% орчим нь дахин дээд шатны сургалтанд хамрагдан суралцаж бусад нь нийгмийн бусад салбарт амжилттай ажиллаж байна.

 

 

 

Санал асуулга

Хамгийн дуртай спорт?
 

Зочин

We have 2 guests online
,