Аэробик гимнастикийн дасгалжуулагч
ХӨТӨЛБӨРИЙН ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА
Хөтөлбөрийн нэр, индекс: Спортын дасгалжуулагч (D101401)
Хөтөлбөрийн нарийвчилсан чиглэл: Дасгалжуулагч
Мэргэжил: АЭРОБИК ГИМНАСТИКИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ
Хөтөлбөрийг хариуцах сургууль, салбар: “МОН-АЛТИУС” Дээд Сургууль, БТС-ын Салбар, Сургуулийн Хөтөлбөрийн Алба.
Сургалт явуулж ирсэн түүх, туршлага, амжилт: Тус сургууль нь Монгол Улсын Гавъяат Тамирчин, хөнгөн атлетикийн Олон Улсын Хэмжээний Мастер Д.Намжилмаагийн үүсгэн санаачлагаар Гэгээрлийн сайдын 214-р тушаалаар биеийн тамирын бакалавр зэрэгтэй боловсон хүчинг бэлтгэх биеийн тамирын төрийн бус өмчит ууган сургуулиудын нэг юм.
Байгуулагдсан цагаас хойшхи хугацаанд 20 удаагийн төгсөлтөөр 7 мэргэжлээр 1800 гаруй бакалавр, 60 гаруй магистр бэлтгэсний 75 орчим хувь нь Улс эх орныхоо өнцөг булан бүрт Биеийн Тамир, Спортын болон Боловсролын салбарт удирдах ажилтан, багш-дасгалжуулагч, биеийн тамирын багш, бусад салбаруудад менежер, арга зүйчээр үр бүтээлтэй ажиллаж байна.
Манай сургуулийн төгсөгчдөөс Олимпийн хүрэл медальтан 1, Азийн Наадмын медальтан 2, Дэлхийн аваргын медальтан 10, Азийн аваргын медальтан 13, ОУ-ын Оюутны Их наадмын медальтан 5, Монгол улсын аварга 120 гаруй, ОУХМ 40 гаруй, Спортын мастер болон дэд мастер 100 гаруй, Үндэсний бөхийн Заан цолтон 1, Аймгийн цолтой 15 бөх төрөн гарсан.
Мөн тус сургуулийн эрдэмтэн багш нар Спортын холбоодын хүсэлтээр арга зүйч, дасгалжуулагчдад сургалт, семинар зохион байгуулж, тамирчдын бие бялдрын ерөнхий болон тусгай бэлтгэлжилтийн түвшинг тодорхойлох судалгаа хийж, спорт холбоодын захиалгын дагуу Усан спорт, Сагсан бөмбөг, Цана, Бокс, Жудо, Чөлөөт бөх, Талбайн теннис, Регби, Буудлага, Волейбол, Аэробик, Бялдаржуулах, Хөнгөн атлетикийн дасгалжуулагчдыг тус тус бэлтгэж ирсэн ба дасгалжуулагчийг бэлтгэх сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийг боловсролын шинэчлэлийн чиг хандлагад нийцүүлэн боловсронгуй болгож ирсэн
ХӨТӨЛБӨРИЙГ БОЛОВСРУУЛАХ ҮНДЭСЛЭЛ
Дасгалжуулагчийн боловсролыг чанартай, үр ашигтай, хүртээмжтэй олгох багц хөтөлбөрийг боловсруулахдаа:
Монгол Улсын Биеийн Тамир, Спортын салбарт дахь Спортын Холбоод, Спортын болон Эрүүлжүүлэн чийрэгжүүлэх клубүүдэд ажиллах, спортын төрлүүдээр мэргэшсэн бакалавр зэрэгтэй “Спортын дасгалжуулагч” бэлтгэхэд хөтөлбөрийн үндэслэл болно.
- “Биеийн Тамир, Спортын тухай хуул”-ийн 4-р бүлгийн 16,2 дахь заалт, БШУ-ны сайдын 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/174 тоот тушаалаар батлагдсан “Бакалаврын хөтөлбөрт тавих нийтлэг шаардлага”, БСШУС-ын сайдын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/839 тоот тушаал, МУ-ын ЗГ-ын 2019 оны 4-р сарын 17-ны 152-р тогтоол зэрэг бодлогын баримт бичгүүдэд
- Дасгалжуулагч мэргэжлээр төгсөгчдийн мэргэжлийн шаардлага, ажлын байр түүний тодорхойлолтыг үндэслэн ажил олгогч байгууллагаас тавигдаж буй шаардлагад нийцүүлэх
- Спортын дасгал сургуулилтаар тамирчин бүрийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх, сургалт дасгалжуулалтын чанар, хүртээмж, тамирчдын өрсөлдөх чадварыг сайжруулах, сургалтын технологийн үр өгөөжийг дээшлүүлэх, хүн бүрийг бие даан эрүүл мэндээ дэмжих зан үйлтэй, зөв монгол хүн болгон төлөвшүүлэх олон талт нөхцөл боломжийг бүрдүүлэх үйл ажиллагаанд
- Насан туршдаа тасралтгүй суралцаж, бүтээлчээр ажиллахуйц эрүүл мэндийн түвшин, бие бялдрын хөгжилтэй болох хувь хүний хэрэгцээ ба эрүүл чийрэг бие бялдартай иргэдийг бэлтгэж, улс орны тогтвортой хөгжлийг хангах биеийн тамир, спортын боловсролын нийгмийн хэрэгцээнд
- Спортын сургалт дасгалжуулалтын шаардлагыг зохих түвшинд хангасан орчин нөхцөл, мэргэжлийн өндөр чадвартай дасгалжуулах боловсон хүчний нөөц зэрэгт үндэслэсэн болно.
ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТЫН ЗОРИЛГО, ЗОРИЛТУУД
Сургуулийн эрхэм зорилго
Зах зээлийн өнөөгийн нөхцөлд “Хосолсон мэргэжилтэй, хөрвөх чадвартай, чадварлаг-оюунлаг боловсон хүчнийг бэлтгэн гаргах”-д оршино.
Хөтөлбөрийн сургалтын зорилго
Энэхүү хөтөлбөрийг судалснаар спортын дасгалжуулалтын орчин үеийн чиг хандлагтай танилцаж, дасгалжуулалтын шинжлэх ухааны онол, арга зүй, судалгааны орчин, тамирчдын бие бялдрын хөгжил, бэлтгэлжилт, сэтгэл зүйн ялгаа, онцлогт тохируулан сургалт-дасгалжуулалтыг удирдан зохион байгуулах мэдлэг, чадвар эзэмшиж, түүнийгээ амьдрал практикт хэрэглэх, судлан шинжлэх хүсэл эрмэлзэлтэй, өөрийгөө байнга хөгжүүлэх сэтгэлгээтэй, үндэсний өв уламжлалаа эрхэмлэдэг Дасгалжуулагч мэргэжилтнийг бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршино.
Хөтөлбөрийн зорилтууд
Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэх, хөтөлбөрөөр эзэмших зорилтууд
- Эх хэлээрээ утга төгөлдөр, яруу сайхан ярих, бичих, харилцах, түүх соёл, үндэсний уламжлалаа мэдэх, хүндэтгэлтэй хандах
- Өөрийгөө илэрхийлэх, хөгжүүлэх, шинийг эрэлхийлэх, бие даан бүтээлчээр сэтгэх, системтэйгээр төлөвлөх, судлан шинжлэх арга зүй, аргачлал, аргыг мэддэг, үйл ажиллагаандаа хэрэглэдэг, асуудал шийдвэрлэх чадвартай
- Багаар ажиллах, харилцах, хамтран суралцах чадвартай, нийгмийн амьдрал, нийгмийн байгууллын зүй тогтол, хүний эрх, эрх чөлөө, үнэт зүйлс, эрүүл аж төрөх ёс мэддэг, хүндэтгэдэг
- Тамирчин бүрийн хөгжил, төлөвшлийн онцлогийг судалдаг, ялгаатай байдалд нь хүндэтгэлтэй ханддаг, тэдний ахиц амжилт, хөгжлийг дэмждэг
- Тамирчдын сурч танин мэдэх зүй тогтолд тулгуурлан сурах, сургах үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэстэй, цаг үеийн мэдрэмжтэй зохион байгуулж, түүний хэрэгжилтэд үнэлгээ хийн байнга сайжруулдаг
-
Эзэмшсэн мэдлэг, чадвараа дасгалжуулах үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй, мэргэжилдээ чин сэтгэлээсээ ханддаг, бусадтай хамтран ажиллах чадвартай, өөрийн тасралтгүй хөгжилд байнга анхаардаг
- Биеийн тамир, спортыг өргөн утгаар нь ойлгож, дасгалжуулагч мэргэжил, дасгалжуулагчийн ажил, үүргийг ухамсарласан, дасгалжуулагчийн мэргэжлийн стандарт, ажлын байрны шаардлага хангах чадамжтай болох
- Биеийн тамир, спортын асуудлыг шийдвэрлэхдээ мэдээлэл харилцааны технологи болон эх сурвалжийг бүтээлчээр ашиглах, түгээн дэлгэрүүлдэг
- Спортын дасгалжуулалтын онол, практикийг хослуулан, тамирчдын бэлтгэлжилтийн түвшинд тохируулан сургалт-дасгалжуулалтыг төлөвлөж, удирдан зохион байгуулдаг
- Сонгосон спортын төрлийн техник, тактикийг эзэмшиж, ур чадвараа дээшлүүлэн, тэмцээний туршлага хуримтлуулах
- Спортын болон бусад шинжлэх ухааны судалгааны арга зүйг хослуулан хэрэглэж тамирчдын бие бялдрын хөгжил ба спортын бэлтгэлжилт, дасгалжуулалтын тулгамдсан асуудлын учир зүй, уялдаа холбоог судлан, дүн шинжилгээ хийж, үр дүнг сургалт-дасгалжуулалтад бүтээлчээр ашигладаг
- Хүний бие махбодын бүтэц, үйл ажиллагааны зүй тогтлыг танин мэдэж, ажиллах чадварыг тодорхойлж үнэлэн, сургалт-дасгалжуулалтыг тамирчны дасгалжилтын түвшинд тохируулах, гэмтэлээс сэргийлэх, нөхөн сэргээх, анхны тусламж үзүүлэх чадвартай болох
- Тамирчны сэтгэл зүйн байдал, хөдөлгөөний биомеханик бүтэц, биохимийн үзүүлэлтийг тодорхойлох, үнэлэх, үр дүнг сургалт-дасгалжуулалтад ашигладаг
- Сонгосон спортын төрлөөр тэмцээн зохион байгуулах, шүүх, спортын үйл ажиллагаанд олон нийтийг татан оролцуулах, менежмент, маркетингийн чадвар эзэмших
- Хүний эрхийг дээдлэн, бусдын үнэт зүйлсийг хүндэтгэж, дасгалжуулагчийн ёс зүйг баримтлан, бүтээлчээр сэтгэж, өөрийгөө тасралтгүй хөгжүүлэн, бусадтай хамтран ажиллаж, бүтээлч дасгалжуулагч болох хүсэл эрмэлзэлтэй болох
СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
Сургалтын төлөвлөгөөний кредитийн хуваарилалт
Хичээлийн төрөл |
Заавал судлах хичээлийн |
Сонгон судлах хичээлийн |
Нийт судлах хичээлийн |
|
Кредит |
Кредит |
Кредит |
Хувь |
|
Ерөнхий суурь хичээл |
14 |
4 |
18 |
15% |
Спортын дасгалжуулалтын суурь хичээл |
15 |
4 |
19 |
15% |
Мэргэжлийн |
66 |
2 |
68 |
56% |
Дасгалжуулах дадлага |
13 |
|
13 |
10% |
Бусад дадлага |
3 |
|
3 |
2% |
Дипломын ажил, төгсөлтийн шалгалт |
2 |
|
2 |
2% |
Нийт |
113 |
10 |
123 |
100% |
Сургалтын төлөвлөгөөний ерөнхий бүтэц
№ |
Хичээлийн |
Кредит |
Хэлбэр |
|
Код |
Нэр |
|||
I. ЕРӨНХИЙ СУУРЬ ХИЧЭЭЛ |
18 |
|
||
Заавал суралцах хичээл |
14 |
|
||
1 |
ITE101 |
Мэдээлэл харилцааны технологи |
2 |
0:0:4:0 |
2 |
FRL102 |
Англи хэл I |
3 |
0:2:0:4 |
3 |
MNL104 |
Монгол хэл бичиг, найруулга зүй |
2 |
1:2:0:0: |
4 |
MNH105 |
Монголын түүх, соёл |
2 |
1:2:0:0 |
5 |
DSM106 |
Гамшгийн менежмент |
1 |
0:0:2:0 |
6 |
LGL107 |
Эрх зүй |
2 |
1:2:0:0 |
7 |
ECP108 |
Экологи, байгаль хамгаалал |
2 |
1:2:0:0 |
Сонгон суралцах хичээл |
4 |
|
||
8 |
HLS150 |
Эрүүл мэнд амьдрах ухаан |
2 |
1:2:0:0 |
9 |
FОL103 |
Англи хэл II |
2 |
0:0:4:0 |
10 |
ECN151 |
Эдийн засаг |
2 |
1:2:0:0 |
11 |
PHI152 |
Гүн ухаан |
2 |
1:2:0:0 |
12 |
POL153 |
Улс төр судлал |
2 |
1:2:0:0 |
13 |
ECO156 |
Байгалийн ухаан |
2 |
1:2:0:0 |
14 |
CUL154 |
Соёл судлал |
2 |
1:2:0:0 |
15 |
STK155 |
Бичиг хэрэг хөтлөлт |
2 |
1:2:0:0 |
|
II. СПОРТЫН ДАСГАЛЖУУЛАЛТЫН СУУРЬ ХИЧЭЭЛ |
19 |
|
|
|
Заавал суралцах хичээл |
15 |
|
|
16 |
ISP201 |
Мэргэжлийн удиртгал |
1 |
0:2:0:0 |
17 |
TME207 |
Биеийн тамирын сургалтын арга зүй |
2 |
1:2:0:0 |
18 |
RME206 |
Спортын судалгааны арга зүй |
2 |
1:2:0:0 |
19 |
CME309 |
Спортын дасгалжуулалтын онол, арга зүй I |
3 |
2:2:0:0 |
20 |
PHT305 |
Эмчилгээний биеийн тамир, бариа, засал |
3 |
2:0:2:0 |
21 |
PSY202 |
Ерөнхий сэтгэл судлал I |
2 |
1:2:0:0 |
22 |
PHS304 |
Эрүүл биеийн физиологи |
2 |
1:2:0:0 |
|
Сонгон суралцах хичээл |
4 |
|
|
23 |
CME310 |
Спортын дасгалжуулалтын онол, арга зүй II |
2 |
1:2:0:0 |
|
|
|
|
|
24 |
HPS306 |
Биеийн тамир, спортын түүх |
2 |
1:2:0:0 |
|
III. МЭРГЭЖЛИЙН |
68 |
|
|
|
Заавал суралцах хичээл |
66 |
|
|
25 |
PST301 |
Биеийн тамирын онол |
2 |
1:2:0:0 |
26 |
ANT302 |
Хүний биеийн бүтэц зүй I |
3 |
2:2:0:0 |
27 |
SPH401 |
Спортын физиологи I |
2 |
1:2:0:0 |
28 |
SPH402 |
Спортын физиологи II |
3 |
2:2:0:0 |
29 |
SMA307 |
Спортын менежмент |
2 |
1:2:0:0 |
30 |
SPM351 |
Спортын маркетинг |
2 |
1:2:0:0 |
31 |
SBH352 |
Спортын биохими |
2 |
1:2:0:0 |
32 |
SPS310 |
Спортын сэтгэл судлал |
2 |
1:2:0:0 |
33 |
SPM403 |
Спортын анагаах ухаан |
2 |
1:2:0:0 |
34 |
SMT404 |
Спортын хэмжил зүй |
2 |
1:2:0:0 |
35 |
BIM405 |
Спортын биомеханик |
2 |
1:2:0:0 |
36 |
BSP401 |
Спортын суурь төрөл I (хөн/атл, гимнастик) |
2 |
0:0:0:4 |
37 |
BSP402 |
Спортын суурь төрөл II (спорт тоглоом) |
2 |
0:0:0:4 |
38 |
SFA451 |
БТС-ын барилга, байгууламж, техник хэрэгсэл |
2 |
1:2:0:0 |
39 |
SPE430 |
Мэргэжил I |
3 |
1:0:0:4 |
40 |
SPE431 |
Мэргэжил II |
3 |
1:1:0:4 |
41 |
SPE432 |
Мэргэжил III |
4 |
2:2:0:2 |
42 |
SPE433 |
Мэргэжил IY |
4 |
2:0:0:4 |
43 |
SPE434 |
Мэргэжил Y |
4 |
1:2:0:4 |
44 |
SPE435 |
Мэргэжил YI |
2 |
1:1:0:2 |
45 |
SPE436 |
Мэргэжил YII |
2 |
1:1:0:2 |
46 |
SSK441 |
Спортын ур чадвар I |
2 |
0:0:0:4 |
47 |
SSK442 |
Спортын ур чадвар II |
2 |
0:0:0:4 |
48 |
SSK443 |
Спортын ур чадвар III |
2 |
0:0:0:4 |
49 |
SSK444 |
Спортын ур чадвар IY |
2 |
0:0:0:4 |
50 |
SSK445 |
Спортын ур чадвар Y |
2 |
0:0:0:4 |
51 |
SSK446 |
Спортын ур чадвар YI |
2 |
0:0:0:4 |
52 |
SSK447 |
Спортын ур чадвар YII |
2 |
0:0:0:4 |
|
Сонгон суралцах хичээл |
2 |
|
|
53 |
FIT427 |
Бялдаржуулах |
2 |
0:0:0:4 |
54 |
SED453 |
Бие хамгаалах урлаг |
2 |
0:0:0:4 |
|
Дасгалжуулах дадлага |
13 |
|
|
55 |
COP460 |
Танилцах дадлага |
1 |
0:0:0:2 |
56 |
COP461 |
Дасгалжуулах дадлага I |
8 |
0:0:0:8 |
57 |
COP462 |
Дасгалжуулах дадлага II |
4 |
0:0:0:4 |
|
Бусад дадлага |
3 |
|
|
58 |
TRP462 |
Явган аялалын дадлага |
1 |
0:0:0:2 |
59 |
WSP463 |
Цана,тэшүүрийн дадлага |
1 |
0:0:0:2 |
60 |
SWP464 |
Усан сэлэлт |
1 |
0:0:0:2 |
61 |
|
Дипломын ажил, төгсөлтийн шалгалт |
2 |
|
|
|
Нийт кредит |
123 |
|
ЭЛСЭГЧДЭД ТАВИХ ШААРДЛАГА
Мон-Алтиус дээд сургуульд элсэхийг хүсэгчид нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон байгууллагын зохион байгуулсан ерөнхий шалгалтыг хавсралтад заасан мэргэжилд хамаарах ерөнхий шалгалтыг Монгол хэл, Нийгэм, Математикийн хичээлээр өгч, 400 (хэмжээст оноо)–аас доошгүй оноо авсан байхаас гадна ур чадварын шалгалт өгнө. Ур чадварын шалгалтын дээд оноо ерөнхий шалгалтын дээд оноотой адил байх бөгөөд шалгалтад авбал зохих онооны 60 хувиас доошгүйг авсан нөхцөлд элсэгчийг онооны жагсаалтад оруулна. Онооны жагсаалтыг ерөнхий шалгалтын оноон дээр ур чадварын шалгалтын оноог нэмж гаргана.
Спортын аль нэг төрлөөр мастер цолтой, дэлхий, тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон, олон улсын тэмцээнд шагналт байр эзэлсэн, улсын аварга шалгаруулах тэмцээнд эхний гурван байрт шалгарсан сурагчийг биеийн тамирын багш, спортын мэргэжлээр суралцах сонирхолыг нь үндэслэн, мэргэжлийн ерөнхий шалгалтын болзол хангасан бол элсэлтийн тоонд багтаан элсүүлж болно.
Элсэлтийн ерөнхий шалгалтад 650-аас 750 оноо авсан бол засгийн газрын тогтоолд зааснаар сургалтын төлбөрийн 70 хувийг, элсэлтийн ерөнхий шалгалтад 751-ээс дээш оноо авсан бол засгийн газрын тогтоолд зааснаар 100 хувь сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Хэрэв элсэлтийн материалыг хуурамчаар үйлдвэл үүсэх хариуцлагыг шалгуулагч өөрөө хүлээнэ.
ХӨТӨЛБӨРИЙН ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
Хөтөлбөрөөр төгсөгч нь сонирхогч талуудын эрэлт хэрэгцээг хангасан улс орны болон салбарын ирээдүйн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулан сэтгэл ханамжтай ажиллаж, амьдрах цогц чадамжтай байна. Хөтөлбөрийн үр дүнг илэрхийлэх гол үзүүлэлт нь суралцагчийн эзэмшсэн мэдлэг, чадвар, хандлагын үнэлгээ буюу суралцахуйн үр дүнгийн үнэлгээ байна.
Сургалтын хөтөлбөрийн чанарыг үнэлэхдээ хөтөлбөрийн боловсруулалт, хөтөлбөрийн хэрэгжилт гэсэн үндсэн хоёр хэсгээр оролцогчдын сэтгэл ханамж, мөн хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгээр үнэлж байна.
Оролцогч болон сонирхогч талуудын сэтгэл ханамжийн судалгаа, хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгийн үнэлгээнээс харахад тус хөтөлбөрийн чанар хангалттай сайн байгаа ч сайжруулах зүйл байгааг анхааран цаашдын үйл ажиллагаагаа чанарын баталгаажуулалтын циклийн дагуу тасралтгүйгээр сайжруулж байх болно.
ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА
№ |
Байгууллага |
Үйл ажиллагааны чиглэл |
1. |
Монголын Үндэсний Олимпийн хороо, монголын үндэсний академи |
|
2. |
НҮБ-ын хүн амын сан |
|
3. |
БСШУЯ-ны Биеийн тамир спортын газар |
|
4. |
Спортын холбоод |
|
5. |
Спортын төрөлжсөн дунд сургуулиуд |
|
6. |
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт |
|
7. |
Боловсролын хүрээлэн |
|
8. |
Ерөнхий боловсролын сургуулиуд |
|
9. |
Монгол улс дахь ЖАЙКА, КОИКА болон олон улсын бусад байгууллагууд |
|
МОН-АЛТИУС ДЭЭД СУРГУУЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН АЛБА