
Ө.Ариунболд дасгалжуулагчтай "Мон-Алтиус" БТДС-ийн оюутнууд "ТУРИАД-2018" спорт аялалын тэмцээнд 3 дугаар байр эзэллээ.
ШУТИС-ийн ахлах багш МСАХ-ны улсын шүүгч, спортын мастер, шилдэг дасгалжуулагч Б.Баатарын нэрэмжит “ТУРИАД-2018” спорт аялалын оюутны аварга шалгаруулах тэмцээн 2018 оны 04 сарын 27-29-ны өдрүүдэд Хар усан тохойд амжилттай зохион байгууллагдсан байна. Тус тэмцээнд 18 баг спортын 7 төрлөөр хурд, хүч, авхаалж самбаагаа дайчлан өрсөлдсөнөөр "Мон-Алтиус" БТДС-ийн хөнгөн атлетикийн багш, аялалын спортын мастер, улсын шүүгч Ө.Ариунболд дасгалжуулагчтай, Б.Эрдэнэбуян ахлагчтай “ТЭСРЭЛТ” баг ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртсэн сайхан амжилт гаргалаа.


