Гадаад харилцаа

БНСУ-ын Чэжү арлын Халла Их Сургуулийн Биеийн Тамирын тэнхмийн професор Чэ Чоль Ян тэргүүтэй Чэжү арлын Олон Улсын Морин Спортын Холбооны төлөөлөгчид 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Мон-Алтиус Биеийн Тамирын Дээд сургуульд зочиллоо. Тус Холбоо нь Мон-Алтиус БТДС-д Морин спортын менежер-дасгалжуулагч мэргэжлээр оюутан элсүүлэн суралцуулах талаар хамтарч ажиллах шийдэлд хүрлээ.