Зайны сургалтын төвийн нээлт

“Мон-Алтиус” Сургууль, Солонгос улсын “Халла” Их Сургуультай хамтарсан сургалт зохион байгуулах гэрээ байгуулсантай холбогдуулж “ЗАЙНЫ СУРГАЛТЫН ТӨВ”-ийн нээлтийн ажиллагаа ”Мон-Алтиус” сургууль дээр 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр амжилттай боллоо. Тус нээлтийн ажиллагаанд “Халла” Их сургуулийн профессор Choi Cheol-Young, МҮОХ-ны гишүүн, МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, “Мон-Алтиус” Сургуулийн захирал М.Өсөхбаяр нар оролцлоо.